P2016-12-26 - Харри Поттэр номын зохиолч Ж.К.Роулинг-н тухай
Харри Поттэр номын зохиолч Ж.К.Роулинг -н тухай Жоанна "Жо" Роулинг нь 1965 оны 7 сарын 31нд төрсөн Английн хүүрнэл зохиолч юм. Түүний зохиолууд дэлхий дахины анхаарлыг татаж, олон шагнал хүртэж, дэлхийд 400 сая гаруй хувь борлогдсон юм. 2007 оны Sunday Times-ийн баячуудын жагсаалтанд 545сая фунт стерлингийн эд хөрөнгөөрөө 136-р байранд орсон бол Английн 13 дахь баян эмэгтэйгээр тодорчээ. Мөн тэрээр ном бичин тэрбумтан болсон анхны эмэгтэй зохиолч юм. 1997 оны 6 сард Блүүмсбери анхны хэвлэл болох Гүн Ухаантны Чулуу-г 1000 хувь хэвлэсний 500-г нь номын сангуудад зориулан хэвлэсэн ажээ. Харин одоо уг хэвлэл нь 16000-25000 еврогоор үнэлэгдэж байна. 5 сарын дараа ном анхныхаа шагналыг Nestlй Smarties Book Prize-с авлаа. 1998 оны 2 дугаар сард роман Британий номын шагналаас Оны Шилдэг Хүүхдийн Номоор шалгарсан нь нэр хүндийн хэрэг байлаа. 1998 оны 10 сард Scholastic Inc., хэвлэлийн компани нь Гүн Ухааны Чулуу-г Харри Поттэр ба Ид Шидтэний Чулуу нэртэйгээр АНУ-д хэвлэв. Харри Поттэр ба Нууцат өрөө (Harry Potter and the Chamber of Secrets) нь Британийн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн 12 настай Харри Поттерийн адал явдлуудын талаар өгүүлэх ном. Тус ном нь Харри Поттэр цувралын хоёр дахь ном юм. Ном нь 1998 оны 7 сарын 2-нд хэвлэгджээ. Үүний дараа Bloomsbury цаасан хавтаст хувилбарыг 1999 оны 2 сард хэвлэжээ. Яг жилийн дараа Америкт хэвлэгдэж, 2000 оны 8 сарын 15-нд цаасан хавтаст хувилбар хэвлэгдсэн байна. Ном гарсан даруйдаа бэстселлэр болсон бөгөөд тухайн үеийн алдартай зохиолчид болох Жеффри Арчер, Жон Гришам, Терри Пратчетт, гэх мэт зохиолчдыг бут цохижээ. Хатагтай Роулинг Англи болон Шотландын номын сан, сургууль, номын дэлгүүрүүдээр явж номныхоо нээлтийг хийхийн зэрэгцээ хүүхдүүдэд номны хэсгүүдээс уншиж өгч байжээ. Тэрээр энэ үеийг амьдралынхаа хамгийн сайхан мөчүүдийн нэг гэж хэлжээ. 1999 оны 12 сард 3-р боть болох Харри Поттэр ба Азкабаны хоригдол гарч, мөн л Nestlй Smarties Book Prize-с шагнал аван, энэ шагналыг 3 удаа авсан анхны зохиолч болсон юм. Харри Поттэрийн 4-р ботийг гарахад бусад номонд боломж олгон энэшагналд романаа нэр дэвшүүлээгүй юм. 4 дэх боть болох Харри Поттэр ба Галт хундага 2000 оны 7 сарын 8нд АНУ болонИх Британи-д зэрэг нээлтээ хийн борлуулалтаараа уг 2 оронд дээд амжилт тогтоов. Их Британи-д эхний өдөрөө 372,775 хувь борлогдож Азкабаны хоригдолын бүтэн жилийн борлуулалтын тоотой тэнцэж байлаа. Харин АНУ-д эхний 48 цагийн дотор 3 сая хувь борлогдож утга зохиолын бүх дээд амжилтыг эвдсэн байна. Роулинг 2000 оны Британий номын шагналаас оны шилдэг зохиолчоор шалгарчээ. Галт Хундага гарсаны дараа бүтэн 3 жилийн дараа 5 дахь боть болох Харри Поттэр ба Фениксийн бүлгэм гарав. Энэ хооронд хэвлэл мэдээллээр түүнийг уран бүтээлийн зогсонги байдалд орсон гэж шуугиж байлаа. Гэвч тэрээр энэ цуурхалыг үгүйсгэсэн юм. 2005 оны 7 сарын 16-нд Харри Поттэрийн 6 дахь цуврал болох Харри Поттэр ба Эрлийз Хунтайж худалдаанд гарав. Худалдаанд гарсаны дараах 24 цагийн дотор 9 сая хувь борлогдон мөн л номын худалдааны бүхий л дээд амжилтуудыг эвдсэн байна. 2006 онд Эрлийз хунтайжБританий номын шагналаас Оны шилдэг ном шагналыг авсан. 2006 оны 12 сарын 21-нд Харри Поттэр 7 дахь цуврал буюу хамгийн сүүлийнх нь болох Харри Поттэр ба Үхлийн шүтээнгарах нь тодорхой болов. 2007 оны 2 сард Роулинг Эдинбург дахь Балморал зочид буудлынхаа өрөөнд 2007 оны 1 сарын 11нд 7 дахь цувралаа дуусгаснаа мэдэгдэв. Харри Поттэр ба Үхлийн шүтээн2007 оны 7сарын 21-нд (Их Британийцагаар) 00:00 цагт худалдаанд гарч бүх цаг үеийн хамгийн гүйлгээтэй номоор шалгарсан байна. Их Британи, АНУ-д гарсан анхны өдрөө 11 сая хувиар зарагдсан байна Мөн түүний бичсэн Гайхамшигт Араатнууд ба Хаанаас Тэднийг Олох Вэ (Харри Поттэр цувралын хавсралт 2001оны зохиол) нь 2016 онд кино болон үзэгч уншигчдад хүрсэн билээ. |
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |