P2016-12-25 - Харри Поттерын адал явдлын тухай

Бид бүгд Харри Поттер хэмээх шидтэн хүүгийн тухай мэддэг. Анхны нийтлэлээрээ энэхүү гайхалтай зохиолын тухай дэлгэрэн танилцуулья. Харри Поттэр нь Английн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттэрийн тухай долоон цуврал, уран зөгнөлт зохиол юм. Зохиолын үйл явдал голдуу залуу шидтэнүүдийн сургууль болох Хогвартс Ид Шидийн Сургуульд болох бөгөөд, Лорд Волдэморт хэмээх Харригийн эцэг эхийг алсан хар шидтэний эсрэг Харри-гийнн тэмцлийг өгүүлдэг. Зохиолд Харригийн найзууд болох магл гаралтай Хермони Жин Грейнжер болон цэвэр цуст найрсаг гэр бүлийн бага хүү Рон Уизли нар гардаг. Адал явдал бүрт тэд үргэлж хамт байдаг билээ. Харри Поттэр нь уран зохиолын баатар бөгөөд түүний тухай ном нь долоон цуврал болно. 1. Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу(Harry Potter and the Philosopher's Stone) - 1996.06.26 2. Харри Поттэр ба Нууцат өрөө (Harry Potter and the Chamber of Secrets) - 1998.07.02 3.Харри Поттэр ба Азкабаны хоригдол(Harry Potter and the Prisoner of Azkaban) - 1999.07.28 4.Харри Поттэр ба Галт цом (Harry Potter and the Goblet of Fire) - 2000.07.08 5.Харри Поттэр ба Фениксийн бүлгэм(Harry Potter and the Order of the Phoenix) - 2003.06.21 6.Харри Поттэр ба Хагас цуст Ханхүү (Harry Potter and the Half-Blood Prince) - 2005.07.16 6.Харри Поттэр ба Үхлийн шүтээн (Harry Potter and the Deathly Hallows) - 2007.06.21 7. Харри Поттэр ба хараагдсан хүүхэд (Harry Potter and the Cursed Child) - 2016.07.31нд тус тус ном худалдаанд гарсан байна. Тус зохиолоос сэдэвлэсэн маш олон зурагт ном, видио тоглоом байдагч хамгийн их ашиг орлого олсон нь Warner Bros-н гаргасан цуврал кино юм. Дараагийн дугаартаа зохиолч Ж.К.Роулинг болон цуврал кинонб талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно оо!
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax